Thursday, November 26, 2009

Майкл Фелпс амжилт гаргаж чадсангүй.

Усанд сэлэлтийн домогт тамирчин Майкл Фелпс өчигдөр Шведийн Стокгольм хотноо болсон Дэлхийн цомын богино зайн цуврал тэмцээнд тун тааруухан амжилт гаргажээ.
Өнгөрөгч зургадугаар сард болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш уралдаан, тэмцээнд оролцоогүй байсан Фелпс тус тэмцээний гурван төрлөөс ердөө нэг төрөлд л финалын шатанд шалгарчээ. Тодруулбал, Бээжингийн олимпийн найман алтан медалийн эзэн тэрбээр 100 метрийн холимог сэлэлтийн төрөлд финалын шатанд шалгарсан боловч долдугаар байрт буюу сүүлээсээ хоёрт орсон нь түүний дээд амжилт нь байв. Харин 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдсөн 23 тамирчнаас 16 дугаарт бичигджээ. Түүний гаргасан 47.77 секундын амжилт нь тэмцээний манлайлагч Шведийн Стефан Ныстрандаас 1.84 секундын хойно юм. Түүнчлэн Фелпс тэмцээний 100 метрийн араар даллах сэлэлтийн төрлөөс хасагдсан бөгөөд 100 метрийн холимог сэлэлтийн төрөлд 53.13 секундын амжилт гаргажээ.

No comments:

Post a Comment