Thursday, November 26, 2009

11- САРЫН 26. АНХНЫ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАН ӨДӨР.

1924 оны 11-р сарын 26-ны өдөр Монголын түүхэнд шинэ алхам хийсэн өдөр юм.
Тэр өдрүүдийн үйл явдлыг түүхч, эрдэмтдийн тэмдэглэн үлдээснээс эргүүлэн сөхвөл, 1924 оны 5-р сард Богд таалал төгсөж, улс орны цаашдын асуудлыг шийдвэрлэх цаг ирсэн байдаг. Угаасаа ч үндсэн хуульт улс байгуулах нь зөв юмаа гэж Ардын засаг, Монгол ардын намаас гаргаж, анхдугаар үндсэн хууль боловсруулах ажлын хэсэг байгуулах шийдвэр 1922 оны 5-р сард гаргасан байна. Тухайн үед үндсэн хууль боловсруулах туршлага байгаагүйгээс ажлын хэсгийнхэн Орос, Америк, Япон, Бельги зэрэг орны Үндсэн хуулиудыг орчуулж судалж байжээ. Гэлээ ч тэдний ажил удаагүй юм. 7 сарын дараа хөрөнгөтний үзэл суртал, хууль дүрэм дэлгэрүүлэх гэж байна гэж буруутган, ажлын хэсгийг татан буулгасан байдаг

No comments:

Post a Comment