Thursday, November 26, 2009

Asian beat наадамд “The Lemons” хамтлаг амжилттай оролцож Топ 5 хамтлагийн нэгээр шалгарлаа

12 дахь удаагийн Asian beat наадам өнгөрсөн ням гаригт буюу 11-р сарын 8-ны өдөр Япон улсын Ёкохамах хотын Yokohama National Convention Hall-д амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.


Азийн улс орны амьд хөгжмийн хамтлагууд нэг тайзан дээр өрсөлдөж, мөн рок поп урлагаа аль түвшинд хөгжиж байгаа гэдгээ сурталчилдаг Asian beat наадамд оролцох нь Азийн улсуудын хувьд нэр төрийн хэрэг байдаг байна. Ямаха корпорациас зохион байгуулдаг Asianbeat наадамд Монгол улс 3 дахь удаагаа оролцож байгаа нь энэ юм аа. 2007 оны анх удаагаа Азийн энэ том наадамд “Булсара” хамтлаг оролцож байсан бол 2008 онд “Зүгээр л” хамтлаг оролцсон. Энэ удаагийн Asianbeat 2009 наадамд “Лемонс” хамтлаг оролцлоо. Asian beat наадмын Монгол дахь зохион байгуулагч болох Протек компани болон ЭМ-Си-ЭС кока кола компани 7-р сард үндэсний ялагчийг “Coke’n beat” наадмаас шалгаруулж улмаар asianbeat наадамд оролцуулдаг. Энэ жилийн Asianbeat наадмын оролцогч Лемонс хамтлаг Хятад, Тайвань, НК, Малайз, Солонгос, Япон Сингапур, Мексик гэх мэтчилэн 11 улсын 13 хамтлагтай өрсөлдсөн. Улмаар 13 хамтлагаас хамгийн эхэнд дуулах хүндтэй үүрэг оноогдсон бөгөөд бүх орны хамтлагуудын дууг багтаасан CD-нд Лемонс хамтлагийн тус наадамд дуулах “sex,rock&” дуу нь хамгийн эхэнд орсон юм аа. Зохион байгуулагдчын хэлж байгаагаар тааруухан эсвэл дунд зэргийн хамтлагийн дуу хамгийн түрүүнд бичигддэггүй гэдгийг сануулж байсан юм аа.

No comments:

Post a Comment