Thursday, November 26, 2009

Мөнгөн эдлэл яагаад харлаж, өнгөнд нь өөрчлөлт ордог вэ?

Таны мөнгөн эдлэл ер нь харлаж байсан уу? Тийм бол яагаад тэгж халтар болдгийг жаахан тайлбарлая.
Мөнгөн дотор тодорхой хэмжээний зэс агуулагдаж байдаг. Зэс маань өөрөө маш хурдан исэлдэлтэнд ордог метал юм. Хүний хөлс нь үүнд гол хүчин зүйл болдог. Хөлсөнд давснаас гадна хүхэртэй амин хүчил агуулдагддаг. Хүхрийн нэгдлийн нөлөөгөөр мөнгө харладаг бөгөөд та ихээр хөлөрдөг бол мөнгөн эдлэл тань харлахад гайхаад байх зүйлгүй. За тэгээд мөнгөн эдлэл харлах нь дотор муудах, элдэв янзын муу ёр гэж дэмийрэх нь ч бий.

No comments:

Post a Comment