Thursday, November 26, 2009

Мобиком”-ын хэрэглэгчид сард есєн тэрбум тєгрєгийг Японд єгч байна!!!

Vvрэн телефоны хэрэглэгчдийн дунд саяхан vvссэн маргаанаас vvдэн тэдний хэрэглэгчдийн тоог сонирхож vзлээ.


Ингэхэд албан бус судалгаанаас vзэхэд одоогийн байдлаар vvрэн телефоны анхдагч оператор “Мобиком” корпараци 900 мянган хэрэглэгчтэй гэнэ. Саяхан сая хэрэглэгчтэй боллоо энэ тэр гэж шуугиулаад авсан. Харин “Скайтел” 600 мянга, “Юнител” 400 мянга, “Жи-мобайл” 200 мянган хэрэглэгчтэй ажээ.

Тэгэхээр нэг хvн 2-3 сvлжээний утас давхар барьдгийг эс тооцвол давхардсан тоогоор Монголын хvн амын дєрєвний гурав нь буюу 2,1 сая хvн гар утас барьдаг болж байна.Тэрбум хvн амтай Хятадад 60 сая хvн гар утас барьдагтай харьцуулбал манай хvн амын хэрэглээний тvвшин дэлхийд дээгvvр орж байгаа хэрэг шvv.

Харин гар утас хэрэглэгддэг хvн бvр хамгийн багаар сардаа 10 мянган тєгрєг утасныхаа тєлбєрт зарцуулдаг гэж vзвэл “Мобиком”-ын хэрэглэгчид сард есєн тэрбум тєгрєгийг Японд, “Скайтел”-ийн хэрэглэгчид зургаан тэрбумыг Солонгост, “Юнител”-ийнх дєрвєн тэрбум, нийт 19 тэрбум тєгрєгийг гадныханд тєлдєг бол vндэсний цорын ганц оператор гэгддэг “Жи-Мобайл” хоёр тэрбум тєгрєгийн орлого олдог байна.

Бодоход илvvдэхгvй л тоо.

No comments:

Post a Comment